Баянхонгорын наадамд зөвхөн нутгийн бөхчүүд барилдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-20 02:18:08
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96 жил, Баянхонгор аймаг байгууллагдсаны 76 жил, Баянхонгор хотын түүхт 60 жилийн ойн баяр наадам энэ сарын 21, 22-нд болно. Баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг Баянхонгор аймгийн төв цэнгэлдэхэд хаалттай хэлбэрээр зохион байгуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах комисс гаргажээ.
Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн наадамд өөр аймаг, хотын бөхийг барилдуулахгүй байхаар болсон байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооныхон хэлэхдээ, "Ихэнх аймгууд баяр наадамдаа гадны бөх барилдуулахгүй байх жишиг тогтоод байна. Энэ нь нутаг орныхоо бөхчүүдийг өсч дэвжихэд нь дэм болох, бэлтгэл сургуулилтыг сайжруулах, дэмжих зорилготой байдаг. Энэ удаад манайхан үүнтэй адил шийдвэр гаргасан" гэдгийг онцлов.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ