Вашингтонд заналхийлж буй хамгийн том хүчин бол Орос гэж Пентагон үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны тэргүүлэгч генерал Жозеф Данфордын үзэж байгаагаар, Вашингтонд заналхийлж буй бүх улс орнуудын дундаас цэргийн салбарт хамгийн их потенциалтай нь Орос улс ажээ. Энэ тухай тэрбээр бямба гарагт Колорадо муж улсын Аспен хотонд болсон аюулгүй байдлын бага хурал дээр мэдэгджээ.
“Орос бол АНУ-д тулгарч буй хамгийн ноцтой заналхийлэл” хэмээн Ж.Данфорд батлан хэлээд, хамгийн сүүлийн заналхийлэлд Умард Солонгос, Иран, Хятад багтаж байна гэжээ. Дээр дурдсан улс орнуудаас “Орос улс цэргийн салбарт хамгийн их нөөцтэй” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Мөн генерал АНУ “зөвхөн ганц заналхийлэл дээр төвлөрөх ёсгүй, учир нь Умард Солонгос бол яаралтай арга хэмжээ авах шаардлагатай заналхийлэл” гэж үзэж байгаагаа онцлон дурджээ.
Ж.Данфордын үзэж байгаагаар, Вашингтон Пхеньяны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх нь боломжтой зүйл ажээ.
“Цэргийн хүч хэрэглэхийг сэтгэшгүй зүйл мэтээр ярьдаг хүмүүс цөөнгүй бий. Харин би арай өөрөөр хэлмээр байна, бидний хэний ч амьдралдаа харж байгаагүй тийм их хохиролд хүргэх юм бол харин энэ жинхэнэ аймшигтай зүйл” хэмээн тэр тайлбарлажээ.
“Сэтгэшгүй зүйл гэвэл Умард Солонгосын зүгээс АНУ-д цөмийн цохилт өгөх боломжийг олгох явдал. Энэ чинь нь л харин миний хувьд сэтгэшгүй зүйл” хэмээн тэр нэмэн хэлжээ.

О.Барс