Венесуэлийн сөрөг хүчин 48 цагийн ажил хаялт хийхээ зарлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАРАКАС./TASS/. Венесуэлийн сөрөг хүчин болон түүний талыг баримтлагчид ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хоёр хоногийн ажил хаялт хийх гэж байгаагаа зарлажээ. Энэ тухай бямба гарагт “Ардчилсан эв нэгдлийн эвсэл” сөрөг хүчнөөс сонгогдсон Үндэсний ассамблейн депутат Симон Кальсадилья мэдээлжээ.
“Бид нийгмийн бүх салбарууд, бүх ажилчид, оюутан, бизнес эрхлэгчид, тариачид, үйлдвэрлэгчид, бизнесийнхэн болон Венесуэлийн нийт ард түмнийг ирэх лхагва, пүрэв гарагт болох 48 цагийн ажил хаялтад оролцохыг уриалж байна” хэмээн тэр хэвлэлийн хурал дээр мэдэгджээ..
С.Кальсадильягийн хэлснээр Н.Мадурогийн улс төрийн өрсөлдөгчид мөн баасан гарагт өргөн хэмжээний эсэргүүцлийн акц зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Пүрэв гарагт Венесуэлийн сөрөг хүчин Үндсэн хуулийн ассамблейн сонгуулийг хүчингүй болгохыг шаардан 24 цагийн ажил хаялт зохион байгуулсан юм. Сөрөг хүчний мэдээлснээр, дээрх ажил хаялтад тус улсын оршин суугчдын 85 хувь нь нэгдсэн байна. Харин Ерөнхийлөгч Н.Мадуро ажил хаялтын өдөр тус улсын томоохон үйлдвэрийн газрууд бүгд ажилласан гэж мэдэгджээ.

О.Барс