Унаач хүүхдээ эхлээд бүртгүүлээгүй тохиолдолд морьдыг бүртгэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмын хурдан морины бүртгэл хийгдэж байна. Монгол морь 10,000 төгрөг эрлийз морь 80,000 төгрөгийн бүртгэлийн хураамжтай. Гэхдээ морьдоо бүртгүүлэхээс өмнө эхлээд унаач хүүхдээ бүртгүүлэх ёстой юм байна. Учир нь өмнөх жилүүдэд эхлээд морио, дараа нь унаач хүүхдээ бүртгэдэг байсан нь хүүхдийн аюулгүй байдал зөрчигдөх үндэс болдог байжээ.
Энэ талаар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдэд морьдын дараа унаач хүүхдээ бүртгэдэг байсан нь хүүхдийн эрх зөрчигдөх, аюулгүй байдал алдагдах үндэс болдог байсан гэж хэлж болно. Учир нь уяачид маань морио бүртгүүлчихсэн л бол боллоо гээд хүүхдээ бүртгүүлэхгүй шууд уралдааны замд гаргах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хурдан морь унуулах зэрэг зөрчил гардаг байсан юм байна лээ. Харин энэ жилээс бид үүнд хаалт тавьж, эхлээд унаач хүүхдийг нь бүртгэж байж дараа нь морьдоо бүртгэж байгаа. Ингэхээр ямар нэгэн асуудал үүсэхгүй. Мөн унаач хүүхдийн өөрийнх нь болон эцэг эхчүүдийнх нь зөвшөөрлийг заавал авсан байх, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа. Үүнээс гадна унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс бүхий л төрлийн мэдээлэл сурталчилгааг олон нийтэд хүргэн ажиллаж байна. Энэ жил манай газар хүүхдийн хамгаалалтын хувцас борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гийнгоо гэдэг байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ байгууллага маань наадмын өдрүүдэд ирж хамгаалалтын хувцас, иж бүрдлээ уяачдад нийлүүлэх юм. Ингээд зөвхөн хамгаалалтын бүрэн хувцастай уралдаанч хүүхдийг замд гаргана. Харин хамгаалалтын хувцасгүй, эсвэл дутуу байх юм бол уралдаанч хүүхдийг замд гаргахгүй...” гэв.
“Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмыг хэрэгжүүлж ажиллана. Харин сэрвээний өндрийг хэмжих гэдэг зүйл манай аймагт төдийлөн тохиромжтой бус байгаа юм. Учир нь манай Сүхбаатарын адуунууд сэрвээ өндөртэй байдаг. Харахад л эрлийз гэмээр адуунууд байдаг даа. Түүн дээр л сэрвээний хэмжилт хийгдэнэ, тэрнээс биш уралдааны замд гарч байгаа бүх морьдод сэрвээний хэмжилт хийгдэхгүй гэсэн үг. Уг нь манай уяачид адууныхаа удам угшлыг маш сайн мэддэг. Би морио ямар ангилалд уралдуудах вэ гэдэг бол тухайн уяачийн ухамсар, жудгийн асуудал болчихоод байгаа юм. Бид ч мөн зохих журмын дагуу шаардлага тавьж ажиллах болно...” хэмээн үүлдэр тогтоох комиссын гишүүн Э. Эрдэнэбилэг хэллээ.
Зүүн бүсийн хурд-2017 наадмын хурдан морьдын уралдааныг ETV HD телевиз Монгол орон даяар шууд дамжуулна.

Т. Одончимэг