ОХУ Сири рүү 100 мянган тонн улаан буудай илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-04 13:56:07

МОСКВА. /TASS/. Сири рүү хүмүүнлэгийн тусламж болгон 100 мянган тонн улаан буудайг илгээлээ гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев мэдэгдэв.

ОХУ-ын “Үр тарианы нэгдсэн компани” интервенцийн сангаас 100 мянган тонн зөөлөн улаан буудайг /дөрөвдүгээр зэрэглэлийн/ Сири рүү илгээлээ гэж тэрбээр мэдэгджээ.

ОХУ-ын Засгийн газрын “Үр тарианы нэгдсэн компани" нь үр тарианы зах зээл үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ