Н.Шариф Ерөнхий сайдын албыг хаших нь зохисгүй гэж Пакистаны Дээд шүүх үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-28 15:46:32
ИСЛАМАБАД./TASS/. Пакистаны Дээд шүүх өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Наваз Шарифыг албан тушаалдаа тохирохгүй гэсэн дүгнэлт гаргалаа. Ерөнхий сайд болон түүний гэр бүлийн гишүүдтэй холбоотой авлигын хэргийг шалгасан мөрдөн шалгалтын дүн гарсны дараа ийм шийдвэр гаргасан тухай Dawn сонинд мэдээлжээ.

Уг мөрдөн шалгалтыг 2016 оны 4 дүгээр сард Панам дахь оффшор бүсийн компаниудтай холбоотой баримт бичгүүд олон нийтэд ил болсны дараа явуулж эхэлсэн байна. Шалгалтын дүнд, Наваз Шарафын хоёр хүү болон охин нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй 3 оффшор компанийг нууцаар эзэмшиж байжээ.

Ерөнхий сайдыг огцруулах тухай шийдвэрийг Дээд шүүх санал нэгтэй батлан гаргасан байна. Тус шүүхээс Ерөнхий сайд болон түүний гэр бүлийнхэнд эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ.

Энэ оны 4 дүгээр сард Дээд шүүхийн таван шүүгчээс бүрдсэн комисс уг хэргийг шалгахын тулд мөрдөн шалгах нэгдсэн комисс байгуулсан юм. Өнгөрсөн долоо хоногт тус комисс 10 боть мөрдөлтийн тайлантай танилцсаныхаа дараа Н.Шарифыг огцруулах эсэх тухай шийдвэрийг хэлэлцэж эхэлсэн байна.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ