Усархаг бороотой тул сэрэмжтэй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ 7 хоногийн ихэнх хугацаанд Дорнод аймгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно гэж УЦУОШТ-өөс мэдээлэв. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, энэ үеэр их төлөв зүүн хойноосоо хүчтэй салхилна.
Шөнөдөө 13-18 градус, өдөртөө бага зэрэг сэрүүсч 23-28 градус дулаан байх нь. Бороо түрхэн зуур усархаг орох учраас үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Тус аймгийн нутгаар 6-р сард цаг агаар огцом халсантай холбоотойгоор түр зуурын хүчтэй бороо газрын хөрсийг тэр бүр нэвчиж чадахгүй, ган бүрэн тайлагдахгүй байгаа юм. Халхголын сав газраар нэлээд гандуу байна.
Д.Дэлгэрмаа