Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-08 16:25:48
ХӨХХОТ. /Xinhua/.  БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг өнөөдөр тус орон даяар тэмдэглэж байна.
 
70 жилийн ойд зориулан Өвөр Монгол даяар хүндэтгэлийн тоглолт, үзэсгэлэн, Эрийн гурван наадам зэрэг янз бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.
 
БНХАУ-ын улс төрийн зөвлөх Юй Жөншөн тэргүүтэй албаны хүмүүс энэ ойн хүрээнд даваа гарагт Өвөр Монголд очин тус орны засгийн ордонд бэлэг гардуулсан юм.
 
Өвөр Монголын ӨЗО нь 1947 оны тавдугаар сарын 1-нд Хятадын Коммунист намын удирдлага дор байгуулагдсан бөгөөд Хятад улсын таван ӨЗО-ны нэг юм. Хятад улс нь Өвөр Монголоос гадна Шинжаан Уйгурын ӨЗО, Түвдийн ӨЗО, Нинся Хотонгийн ӨЗО, Гуанси Жуаны ӨЗО гэсэн дөрвөн ӨЗО-той.
 
Хятад улс нь бүх муж, хошуу даяараа үндэстний цөөнхийн өөртөө засах эрх, эрх тэгш байдал, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ нийтээрээ хөгжих боломжийг бүрдүүлж өгчээ.
 
Өвөр Монгол нь 1.18 сая км2 газар нутагтай бөгөөд Хятад улсын газар нутгийн 12 хувийг хамран оршдог юм.

Тус ӨЗО-ны нийт хүн амын тавны нэг хувь нь монгол угсаатан. Өөрөөр хэлбэл, тус ӨЗО-нд 4.6 сая монгол хүн амьдарч байна.
 
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Өвөр Монголын ӨЗО-ны ДНБ 537 сая юаниас 1.86 их наяд юань болж өргөжин тэлжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ