Хадлан, тэжээл бэлтгэх албан даалгаврыг сумдад хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-08-15 08:38:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 119.5 мянган тогой хээлтэгч төллөж, 114.6 мянган төл хүлээн авч, төлийн тоог үндэслэн хонин толгойд шилжүүлснээр 660.6 мянган толгой мал өвөлжиж, хаваржих мэдээтэй байна.

Хүчит тэжээл болон гар тэжээл 9.9 мянган тонн, байгалийн хадлан 63.4 мянган тонн бэлтгэх шаардлагатай байгаа бөгөөд хэрэгжилтийг хангуулах даалгаврыг Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдад хүргүүлээд байгааг аймгийн  ХХААГ-аас мэдээлэв.
Ж.Золзаяа
Холбоотой мэдээ