Үерийн усанд 43 настай эмэгтэй осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-08-23 00:12:17
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд гэнэтийн хүчтэй усархаг аадар бороо, мөндөр орж хүн, мал эрсдэх тохиолдол гарсаар байна. Тухайлбал энэ сарын 16-ны шөнө Рашаант сумын нутагт хүчтэй аадар орж үер болсон байна.

Энэ үед Хөвсгөл аймгийн Рашаант сумын тавдугаар багийн иргэн Б /43 настай/ айлд очоод борооны үеэр гэртээ харих замдаа үерийн усанд осолдож нас барсан байна. Эмэгтэйн цогцос үер орсон жалганаас маргааш өглөө нь олджээ. Одоогоор хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд шүүхийн шинжилгээний дүн эцсийн байдлаар хараахан гараагүй байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ