Гэмт хэргийн гаралт ихэсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хагас жилийн тайлангаа танилцууллаа.
Тус тайлангаар гэмт хэргийн гаралт 52 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн ял шийтгүүлэгсэд 64 хувиар өсч, гэмт хэргийн улмаас зургаан хүний амь хохирсон таагүй мэдээ байна. Гэмт хэргийн гаралтаараа түгээмэл эрүүгийн хэргүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 87 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэг 66 хувиар, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг нэг дахин өсчээ.
Дурдсан хугацаанд түгээмэл гардаг гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл шүүхээр шийдвэрлэсэн нийт эрүүгийн хэргийн дотор бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 33 хувийг, тээврийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэг 11 хувийг, хүчиндэх гэмт хэрэг 9 хувийг, хүнийг санаатай алах гэмт хэрэг 3 хувийг, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг 11 хувийг тус тус эзэлж байна.

Д.Дэлгэрмаа