Улаанбаатарт 17-19 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-08-25 07:46:51
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нийт нутгаар бага зэрэг дулаарч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ