Технологийн салбарын хамгийн чинээлэг хүнээр Билл Гейтс дахин тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОС-АНЖЕЛЕС. /BusinessInsider/. "Forbes" сэтгүүл уламжлал ёсоор технологийн салбарын хамгийн чинээлэг 100 хүнийг нэрлэжээ.
Энэ удаагийн жагсаалтыг 61 настай, “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс дахин тэргүүлсэн бөгөөд түүний хөрөнгө 84,5 тэрбум доллараар үнэлэгджээ. Жагсаалтын 2 дугаар байранд “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос 81,7 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр бичигдсэн байна. Тэрбээр саяхан хэсэг хугацаанд дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тэргүүлж байсан юм.
Харин 3 дугаар байранд “Facebook” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 69,6 тэрбум долларын хөрөнгөтэйгээр жагссан байна.
Технологийн салбарын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад Хятадын “Alibaba” компанийн эзэн Жэк Ма, “Google” компанийн үүсгэн байгуулагчид Ларри Пейж нар орсон бөгөөд тус салбарын хамгийн залуу тэрбумтнаар “Snapchat” аппликейшныг үүсгэн байгуулагч, 27 настай Эван Шпигель тодорчээ.

Х.Сарнай