2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-06 09:26:18

УИХ дахь Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Байнгын хорооны хуралдааны эхэнд 2016 оны төсвийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Мөн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ