Үл таних гадаадын иргэнтэй мэдээлэл солилцохгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-11-06 10:25:00

 ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгийн мэдээлснээр,  2012 оны долдугаар сараас хойш цахим гэмт хэрэгт 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өртөж, хохирлын хэмжээ нь ойролцоогоор 1.8 тэрбум төгрөгт хүрчээ.

Интернэт шуудангийн луйврын гэмт хэргийг Малайз, Англи, Филиппин зэрэг улсын иргэд ихэвчлэн үйлддэг байна. Гадны луйварчид гадаадын улс оронтой хууль эрх зүйн орчинд харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, хамтын ажиллагаа байдаггүйг ашигладаг. Энэ нь эргээд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгалт явуулахад хүндрэлтэй байдаг гэж ЦЕГ-аас мэдээллээ. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд үл таних гадаад иргэдтэй ямар нэгэн байдлаар харилцахгүй байх. Банкны мэдээллээ солилцохгүй байх шаардлагатай гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ