Боловсролын салбарт 60 гаруй багш шинээр ажилд орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-28 11:52:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн боловсролын салбарт 71 багшийн сул орон тоо гарсныг сонгон шалгаруулалтаар нөхөөд байна.

Энэ сарын 14-22 өдрүүдэд 22 мэргэжил бүхий 71 ажлын сул орон тоон дээр 150 гаруй багш бүртгүүлж, мэргэжлийн ур чадвараар шалгалт өгснөөс монгол хэл, уран зохиол, англи хэл зэрэг нийтлэг хичээлүүдийн багшаар 50 гаруй багш ажлын байраар хангагдан 100 гаруй багш нөөцөнд үлдээд байна. Хими, физик, дуу хөгжим, биеийн тамирын хичээлийн 11 ажлын байранд багш нөхөгдөөгүй тул дахин зарлахаар болоод байгаа аж.
Мөн Арвайхээр сумын 7, 8 дугаар цэцэрлэг, Уянга, Баруунбаян, Хархорин, Гучин-Ус сумын цэцэрлэгийн долоон бүлэгт багшийн сул орон тоо гарч, 17 багш өрсөлдөн ажлын байраар хангагджээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ