Энэ хичээлийн жилд зургаан настай 2000 гаруй хүүхэд сургуульд элсэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-28 11:56:23
Өвөрхангай /Монцамэ/. 2017-2018 оны хичээлийн жилийн ажил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Өвөрхангай аймагт энэ жил 40 цэцэрлэг, 30 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж, үүнд нийтдээ 30 мянга гаруй хүүхэд суралцана.

Тухайлбал ерөнхий боловсролын сургуульд 21300 хүүхэд, 110 гаруй багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад үндсэн болон хувилбарт сургалтаар 9000 орчим хүүхэд, үндсэн бүлгийн 196 багш суралцаж, ажиллах ажээ.
2017-2018 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 6 настай 2382 хүүхэд элсэн суралцахаар байгаа ба 5 настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгын хүрээнд 1658 хүүхдийг үндсэн бүлэгт, 621 хүүхдийг хувилбарт сургалтанд хамруулсан байна. 2016-2017 оны хичээлийн жилд буюу өнгөрсөн жилд 1 дүгээр ангид 6 настай 2081 хүүхэд элсэн суралцсан нь нийт 6 настай хүүхдүүдийн 90,5 хувийг эзэлж байсан бөгөөд бага боловсролд 10724, суурь боловсролд 6599, бүрэн дунд боловсролд 3876, нийт 21199 хүүхэд ЕБС-д суралцан төгсчээ.
СӨББ-д шинээр 2800 орчим хүүхэд элсэн суралцах ёстойгоос 85 орчим хувийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ