Жаргалант сум буудайн тариалалтаар аймгаа тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 13:12:33

15430 га-д тариалалт хийж, 13161 гагаас 11734 тн улаан буудай буюу нийт ургацынхаа 89 хувийг хураагаад буй Төв аймгийн Жаргалант сум буудайн тариалалтаар аймгаа тэргүүлж байна.

Тус сумаас 10 сарын 30-ны өдөр ирүүлсэн мэдээгээр нийт тариалалтынхаа 5500 гаруй гаг ангилж, 6203 гаг  цайруулж, нэгжээс дунджаар 6,6 центнер ургац авчээ. Удаах байрт 14823 гад тариалалт хийсэн ч 500 гаруй гаг мөндөр цохиулж, 9100 гаруй гагаас 9045тн буудай хураагаад буй Угтаалцайдам сум орсон бол гуравт 12710 гад тариалалт хийж,7852 гагаас 6283 тн ургац хураасан Цээл сум орсон аж. Тус аймагт газар тариалангийн аж ахуй дагнан эрхэлдэг 13 сум байдгаас Борнуур, Архуст, Баянхангай, Сүмбэр сум 1300-3190 га буюу харьцангуй бага тариалалт хийжээ.

Холбоотой мэдээ