Хоймор нутгийн 1000 шатарчин оюунаа сорьж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 13:29:01

Хөвсгөл аймагт “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар “Хөх сувдны оюунт хүмүүн” 1000 шатарчны нээлттэй тэмцээн эхэллээ.

Тэмцээний хамгийн бага оролцогч 5 настай бол ахмад нь 80 настай бөгөөд анх удаа нэг дор олон хүнийг хамруулсан тэмцээн учраас иргэд идэвхитэй оролцож байна. “Хөвсгөл хөгжил сан” нь нутгийн иргэдийнхээ сайн сайхны төлөө олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн бөгөөд сургуулийн сурагчдын дунд математикийн олимпиад, шатрын нээлттэй тэмцээн зэрэг олон арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ