Хан-Уул цогцолбор сургууль Г.Дашням агсны нэрэмжит танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-06 10:24:12
Дорнод /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний, лаборатори “Хан-Уул” цогцолбор сургууль Г.Дашням агсны нэрэмжит түүх нийгмийн ухааны танхимыг шинээр байгуулав. Тус сургуулийн 1993 оны төгсөгчид санаачлан түүх, нийгмийн багшийнхаа дурсгалыг мөнхөлсөн нь энэ юм. Танхимын нээлтийн ёслолд Г.Дашням агсны ар гэр, сургуулийн удирдлага, хамт олон оролцсон байна.

Ирэх онд “Хан-Уул” цогцолбор сургуулийн 50 жилийн ой тохионо. Ойг угтсан бүтээлч ажил ийнхүү эхэлж байна гэж тус сургуулийн захирал Г.Бүдтуяа ярив. Төгсөгчид түүх, нийгмийн ухааны танхимын тохижилтод 3.5 сая төгрөг зарцуулжээ. Энэхүү танхимд одоогоор 6б анги хичээллэж байна. Энэ үеэр 1993 оны төгсөгчид бяцхан сурагчдад гарын бэлэг гардуулж, сурлагын өндөр амжилт хүслээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ