Малайз лалын ертөнцийн хамгийн хөгжингүй эдийн засагтай орон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-06 15:04:02

СИНГАПУР. /TASS/. Олон улсын хэвлэл мэдээллийн “Thomson Reuters” компанийн гаргасан хамгийн хөгжингүй эдийн засагтай лалын шашинт орнуудын жагсаалтыг Малайз улс тэргүүлжээ.

“Thomson Reuters” компанийн явуулсан судалгаагаар хамгийн хөгжингүй эдийн засагтай лалын шашинт орнуудын жагсаалтын нэгдүгээрт Малайз улс орлоо. Маш олон үзүүлэлтээр Азийн энэ улс лалын шашинт олон улсын санхүүгийн томоохон системүүд болох уг жагсаалтын хоёр, гуравдугаарт орсон Арабын Нэгдсэн Эмирт Улс, Бахрейн, мөн Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлд багтдаг бусад орныг гүйцэж түрүүлсэн" гэж тус компанийн төлөөлөгч Мустафа Адил хэлжээ.

“Thomson Reuters”-ийн шинжээчид лалын ертөнцийн хамгийн хөгжингүй эдийн засагтай орнуудын жагсаалтыг гаргахдаа улс орон бүрийн захиргааны аппарат болон боловсролын тогтолцооны хөгжлийн түвшин, эдийн засгийн ил байдал зэрэг үндэсний санхүүгийн тогтолцооны үзүүлэлтийг мөн бизнесийн нийгмийн хариуцлагын үзүүлэлтийг харгалзсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ