Элон Маск: Дэлхийн III дайны шалтгаан бол хиймэл оюун ухаан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /CNN/. "Tesla" болон "SpaceX" компанийн тэргүүн Элон Маск Умард Солонгосыг цөмийн зэвсэг туршиж байгаагаас үүдэн ийм дүгнэлт хийгээгүй гэжээ. Түүний санааг илүү ихээр зовоож байгаа зүйл бол хиймэл оюун ухааны дэлхийн дайн юм.
Тэрбээр “Twitter” хуудсандаа “Умард Солонгосчуудын иргэний нийгмийн оршин тогтнох эрсдлийн тал дээр тийм ч их анхаарлаа хандуулах хэрэггүй. Дэлхийн III дайн үүсгэх хамгийн магадлалтай үндэслэл болоод байгаа хиймэл оюун ухааны тал дээр тэмцэлдэх асуудлыг үндэсний хэмжээнд авч үзэх хэрэгтэй” гэж бичжээ.
Элон Маск хиймэл оюун ухааны аюулын талаар байнга сануулсаар байгаа бөгөөд олон нийтийн аюулгүй байдлыг хангахад шинэ зохицуулалт хийх шаардлагатай. Дэлхийн III дайн болбол дайтагч улсууд интернэт, харилцаа холбооны сүлжээний орчинд хакеруудын хооронд ширүүхэн мөргөлдөөн өрнөх болно. Үүнээс болж АНУ, Европ, Хятад, Зүүн Өмнөд Азид төвтэй интернэт хүлээн авагч, дамжуулагч сүлжээний томоохон серверүүд асар том технологийн зэвсэг бүхий байлдааны баазууд болж хувирах эрсдэлтэй юм гэж үзэж байгаа ажээ.
Түүнчлэн Элон Маск цааш ярихдаа “Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг эрчимтэй судалж байна. Саяхан гэхэд л ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хиймэл оюун ухааны салбарт томоохон хөрөнгө оруулж, түүнийг хүн төрөлхтний ирээдүй гэж зөгнөсөн"гэжээ.
Элон Маскаас гадна технологийн салбарын тэргүүнүүд ирээдүйд болох ямар ч эрсдлээс өөрсдийгөө болон дэлхийн технологи, сүлжээний аюулгүй байдлыг хамгаалж байх ёстой гэж үзэж байна. Одоогоор АНУ, БНХАУ, Энэтхэг зэрэг орнууд хиймэл оюун ухааны салбарт тэргүүлж байгаа юм.