Таван мянган долларын шагналтай барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-08 22:25:19
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир, спортын газар үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр энэ сарын 15-нд болох гэж байна.

Тус ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох бөгөөд энэ барилдаанд хоёр давсан шилдэг 32 бөхийн дунд тойргийн барилдаан болох аж. Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит энэхүү тойргийн барилдаан нь энэ жилээс "УВС НУУР ЦОМ" нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд түрүү бөхийг шилжин явах цом, 5000 доллараар шагнах аж. Энэ сарын 16-17-нд болох өндөр бай шагналтай аваргуудын нэрэмжит энэхүү тойргийн барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Келсо центр” ажиллаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ