Төсвийн хүндрэлээс болж үлийн цагаан оготныг устгаж чадаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд жил бүрийн намрын арга хэмжээгээр голомт бүхий Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр сумуудын 40 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулдаг бол энэ намар төсвийн хүндрэлээс болж устгаж чадаагүй байна.
Энэ нь голомт бүхий сумын нутагт үлийн цагаан оготны тоо эрс нэмэгдэж бэлчээрийн доройтол нэмэгдэж буй сөрөг талтай аж. Тус аймгийн Жаргалант сумын 5000 га талбай, Бүрэнтогтох сумын 80 мянган га талбай, Цэцэрлэг сумын нийт нутгийн 50 гаруй хувь, Цагаан-Уул сумын нийт нутгийн 45 орчим хувь нь үлийн цагаан оготно тархсан учраас санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж устгалын арга хэмжээ зохион байгуулах шаардлагатайг малчид хэлж байлаа. Устгалын ажлыг малчид иргэдтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд оготны сүүлийг малчдаас худалдан авахад иргэд идэвхтэй оролцдог болжээ. Тухайлбал өнгөрсөн жил Шинэ-Идэр сумын иргэд 7000 оготны сүүл цуглуулж байсан ажээ.

Б.Гантуяа