Үндэсний хоккейн лигийн “Бостон” клуб довтлогч Д.Пастрняктай 40 сая долларын гэрээ байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК./ТАСС/. Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Бостон” клуб Чех улсын иргэн довтлогч Дэвид Пастрняктай шинэ гэрээ байгуулсан тухай тус клубын хэвлэлийн алба мэдээллээ.
Шинэ гэрээ зургаан жилээр хийгдсэн ба уг гэрээ ёсоор өдгөө 21 настай довтлогч Д.Пастрняк 40 сая доллар /жилд ойролцоогоор 6,67 сая доллар/ авах ажээ.
“Бостон” клуб Д.Пастрнякийг 2014 онд ерөнхий 25-н номерын дор сонгож авчээ. Өнгөрсөн тоглолтын улиралд тэрбээр 75 тоглолт хийж, 70 оноо /34 гоол, 36 оновчтой дамжуулалт/ авснаар Канадын довтлогч Брэд Маршандын /90 оноо авсан/ ард буюу багийнхаа хоёрдахь шилдэг тамирчнаар тодорчээ.

О.Барс