УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-09 08:39:04

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ 7 хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэнэ.

УИХ дахь АН-ын бүлэг "А" танхимд, МАН-ын бүлэг "Б" танхимд, "Шударга ёс" эвслийн бүлэг "В" танхимд хуралдах бол Бие даагчдын зөвлөл уламжлал ёсоор "Г" танхимд 11.00 цагт мэдээлэл хийх юм.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн багц хууль, Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ