Сьерра-Леонд “Эбола”-гийн халдварын тархалтыг зогсоож чаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2015-11-09 13:00:46

МОСКВА. /TASS/. Сьерра-Леон улсад “Эбола” вирусийн халдварын тархалтыг бүрэн зогсоож чадсан тухай Оросын Эрүүл мэндийн яамны албан ёсны төлөөлөгч Олег Салагай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээс иш татан уламжилжээ.

“Сьерра-Леонд” “Эбола”-гийн халдварын тархалтыг зогсоож чадсаныг ДЭМБ мэдэгдлээ. Өвчний тархалт судлалын шаардлагын дагуу халдвар авсан сүүлийн хүний давтан шинжилгээ сөрөг гарснаас хойших 42 хоногт халдварын тохиолдол бүртгэгдээгүй өнгөрсөн” гэж Салагай хэлсэн байна.

Баруун Африкт “Эбола”-гийн халдвар тархсанаас хойш 28600 гаруй хүн уг вирусийн халдварыг авснаас 11300 гаруй нь нас барсныг  тэрбээр сануулжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ