Багш сурагчид бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-20 10:01:52
Дорнод /МОНЦАМЭ/. Монголын багш нарын баярын өдрийг угтаж, Дорнод аймгийн БСУГ-аас багш сурагчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж байна. Үзэсгэлэнд 6 сургууль, 18 цэцэрлэгийн багш сурагчид гар урлал, техник дизайн, оюуны бүтээл, сайн технологи, өв уламжлал гэсэн төрлөөр оролцож байгаа юм. Энэ үеэр ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын хамгийн жижиг шатар, мини навчин сийлбэрүүдээс гадна 1-р сургуулийн сурагчдын техник дизайны бүтээлүүд гэхчлэн нүд булаасан онцлог зүйл олон байв. Эндээс шалгарсан бүтээлийг нийслэл хотноо удахгүй болох “Дорнод аймгийн Боловсролын өдөрлөг”-т дэлгэн тавих гэнэ.
Сонирхуулахад, тус аймгийн хэмжээнд 37 цэцэрлэг, 26 цэцэрлэг бий. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ