Л.Оюун-Эрдэнэ: Аврах анги нээгдэж байгаа нь стратегийн хувьд ач холбогдолтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын харъяа Бэрх хот дахь Гал түймэр унтраах, аврах 42-р ангийн нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулга яриа авснаа товч хүргэе.
-Шинээр байгуулагдаж байгаа гал түймэр унтраах, аврах ангийн тухайд?
-Энэ анги байгуулагдсанаар хоёр төрлийн ач холбогдолтой гэж би харж байна. Нэгдүгээрт, Улаанбаатар хот соёлын, Хөвсгөл аймаг байгалийн, Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын төв байхаар ЗГ-ын тогтоол гарсныг та бүхэн мэднэ. Ирэх жилээс Дадал, Биндэр, Батноров, Баян-Адрага, Норовлин сумдад Их хуралдай цогцолбор, Дуурлиг нарсны музей зэрэг түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтууд эхэлнэ. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжихөд Бэрх тосгонд газрын доорх уурхайн музей байгуулагдах стратеги төлөвлөгөөтэйгөөр холбогдох яам, байгууллагын удирдлагуудтай уулзан ярилцаад явж байгаа. Энэ асуудлыг ярихад мэдээж гал усны аюулгүй байдал хөндөгдөнө. Тийм учраас аврах анги нээгдэж байгаа нь стратегийн хувьд ач холбогдолтой гэж бодож байна.
Хоёрдугаарт, Бэрх бол уурхайчдын тосгон. Одоо уурхай маань жаахан доголдсон байгаа. Энэ үед 58 ажлын байр шинээр бий болж байна. Эдгээр ажлын байр тосгоны эдийн засгийн эргэлтэд хэрэгтэй. Цаашдаа онцгой байдал, аялал жуулчлал болон Дорнод аймагтай холбогдох байдлаа бодоход зайлшгүй зам хэрэгтэй. Ингэснээр энэ бүс нутагт дэд бүтэц хөгжих суурь тавигдах юм.
- Засгийн газрыг огцруулахад кноп дарсан гишүүний хувьд таны байр суурь?
-Би чуулган дээр байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Засгийн газар боломжийнхоо хэрээр сайн ажилласныг үгүйсгэхгүй. Гэхдээ илүү хурдацтай ажиллах хэрэгтэй болсон. Нөгөө талаар Засгийн газрын гишүүд нь өөрсдөө концесс авсан хэрэг байсан. Тиймээс авилгал авсан Засгийн газар огцрох ёстой гэсэн байр суурь бий. Би өөрөө авилгалын эсрэг парламентийн бүлгийг ахалж ажиллаж байгаа. Тиймээс шинэ Засгийн газар бүрдээд илүү хүчтэй, хурдтай ажиллах хэрэгтэй байна. Мөн сонгогчид маань надад энэ байр суурийг илэрхийлсэн учраас би гарын үсэг зурсан.
- Шинээр байгуулагдах Засгийн газрын тухайд?
-Түүнийг цаг хугацаа харуулна. Ерөнхий сайдаа томилно, танхимаа байгуулна. Хуулийн дагуу явагдана байх.

Д.Одонтунгалаг