Галт тэргэнд мэндэлсэн хүүд Ган-Эрдэм гэдэг нэр хайрлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:22:53

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатараас Дорноговь аймгийн Сайншанд чиглэлд аялж явсан галт тэргэнд нэгэн жирэмсэн эх зорчиж яваад вагондоо нярайлжээ.

Нярайлсан эх тус аймгийн Даланжаргалан сумын харьяат бөгөөд түүнийг сумын түргэний машин тосч авсан байна. Одоо эх хүүхдийн бие сайн байгаа төдийгүй вагонд мэндэлсэн учир хүүд Ган-Эрдэм гэдэг нэр хайрласан аж. Албаны эх сурвалжийн хэлснээр вагонд хүүхэд мэндэлвэл 18 нас хүртэл нь үнэгүй зорчуулдаг журам байдаг аж. Хэрэв энэ журам одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол шинэ иргэн маань вагонд 18 нас хүртлээ үнэгүй зорчих эрхтэй болох юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд