“Төвийн бүсийн түншлэл-2017” үзэсгэлэн худалдаа Дарханд зохион байгуулагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-20 17:05:50
Дархан-Уул /МОНЦАМЭ/.МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Дархан хот байгуулагдсаны 56 жилийн ойн хүрээнд “Төвийн бүсийн түншлэл -2017”, Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг 2017 оны 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Үйл ажиллагааны хүрээнд өргөн хэрэглээний бараа, хүнсний үзэсгэлэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгаруулалт, Найрамдал талбайд  "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үзэсгэлэн худалдаа “зохион байгуулагдаж Шарын гол, Орхон, Хонгор, Дархан сумын болон бусад аймаг орон нутгийнхан шинэ ургацын дээж хүнсний ногоо, жимс жимсгэнэ, даршилсан бүтээгдэхүүн, төрөл бүрийн модны суулгац, зөгийн бал, сүү цагаан идээ зэрэг чанартай эко бүтээгдэхүүнүүдийг дарханчууддаа хамгийн хямд үнээр хүргэх юм.

Өнөөдрийн байдлаар тус үзэсгэлэн худалдаанд оролцохоор 5 аймгийн 30 гаруй байгууллага бүртгүүлсэн байна. Тус үзэсгэлэн худалдаан оролцох хүсэлтэй иргэд аж ахуй нэгж байгууллага Дархан-Уул аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимд ажлын өдрүүдэд ирж бүртгүүлэх юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр Дархан-Уул аймаг дахь Хаан банк хэрэглээний болон лизингийн зээлийг газар дээр нь шуурхай үзүүлэхээрээ онцлог ажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ