Мандалговийн цэнгэлдэх хүрээлэнг ирэх жил дуусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 09:05:53

Мандалговь хотод 3 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэнг барьж эхлүүлээд байгаа юм. Аравдугаар сарын сүүлчээр барилгын ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар суурь цутгалт арав гаруй хувьтай хийгдэж байгааг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээллээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх томоохон ажлын нэг нь цэнгэлдэх хүрээлэн бөгөөд энэ онд 1.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол ирэх онд мөн орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн тусгаж цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Машин механизм” ХХК шалгарсан бөгөөд тус компани энэ онд багтаан барилгын ажлын 40 хувийг гүйцэтгэх юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ