Төөрсөн малчдыг эсэн мэнд олов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-10 10:26:29

ОБЕГ-аас төөрсөн малчдыг эсэн мэнд олсноо мэдээлж байна.

Завхан аймгийн Отгон сумын Бадрал багийн “Хавирга” гэдэг газраас Улиастай сум рүү үхэр туухаар явсан иргэд төөрсөн мэдээ тус аймгийн ОБГ-т энэ сарын зургааны өдөр иржээ. Аймгийн ОБГ шуурхай арга хэмжээ авч, Гал унтраах 43 дугаар ангийн албан хаагч, ар гэрийнхэн, орон нутгийн эрэн хайх, аврах баг ажиллуулснаар малчдыг олсноо ОБЕГ-т мэдээлсэн байна. 18 настай С, 58 настай Н, 45 настай Г нарыг  сураггүй болсны маргааш орой нь  “Төмөртийн хөндий” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ