Цэрэгт татлага өнөөдөр эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-02 13:31:26
 Увс /МОНЦАМЭ/. 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 2-17-ны хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулагдана. Иймээс цэргийн насны залуучуудыг сум, багийнхаа төвд дуудсан цагт бэлэн байж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахыг аймгийн Цэргийн штабаас анхаарууллаа.
Энэ удаагийн цэрэг татлагыг Увс аймгийн хойт талын сумд болох Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Ховд, Тариалан зэрэг сумдаас хийх аж. Мөн үеэр хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан Увс аймгийн залуучууд цэргээс халагдаж ирнэ. Увсын залуучууд Ховд, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотод цэргийн алба хаадаг юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ