Эрүүл мэндийн дэд сайд Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-03 21:09:18
 Увс /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нараар ахлуулсан ЭМЯ, АШУҮИС, ЭХЭМҮТ, ХСҮТ, УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж, Увс аймгийн эрүүл мэндийн салбарын үзүүлэлт, үйлчилгээ, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тулгамдаж байгаа асуудал зэрэг зүйл дээр санал бодлоо солилцов. Энэхүү баг бүрэлдэхүүн Увсад ажиллах үеэрээ аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, өрхийн Эрүүл мэндийн төв, сумдын Эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эмч эмнэлгийн мэргэжилтэн нарт ажлын байрны дагалдуулах сургалт зохион байгуулж, иргэд үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилтан нартай уулзалт зохион байгуулах юм байна. Мөн өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийхээр төлөвлөж байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ