Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-05 20:10:49
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Жил бүрийн 10 сарын 8-ны өдрийг “Дэлхийн алхалтын өдөр” болгон тэмдэглэдэг байна. Тус өдрийг тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас "Жин жиндээ жимбийе" уриатай үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Тодруулбал бүх нийтийн хүрээнд шинээр хөгжиж буй граундгольфын спортыг сурталчлах, эрүүл мэндийн сургалт, зөвлөгөө өгөх гурван өртөөг ажиллуулахын зэрэгцээ иргэдийг тодорхой маршрутаар алхуулж, идэвхтэй оролцогчийг шагнаж урамшуулах аж.
Тус арга хэмжээ нь иргэд, олон нийтийг идэвхтэй алхалт, нийтийн биеийн тамирт татан оролцуулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Б.Батчимэг 
Холбоотой мэдээ