АНУ, Кубын харилцааг хэвийн болгох комисс хуралджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-11 10:50:26

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, Кубын харилцааг хэвийн болгох асуудлаарх хоёр талын комиссын хоёр дахь хурал мягмар гарагт боллоо. Америкийн Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдээлснээр, уулзалт үр дүнтэй болж өнгөрсөн байна.

Тус байгууллагын төлөөлөгчдийн хэлснээр, дипломатуудын уулзалт “харилцан хүндэтгэсэн уур амьсгалд” болж өнгөрчээ. “Энэ нь хэм хэмжээний асуудлууд, харилцаа холбоо, байгаль орчныг хамгаалах, хүний наймаа, хүний эрх, цагаачлал болон эмх журам сахиулах зэргийг оруулаад ерөнхий тэргүүлэх чиглэлийн талаар хүрсэн ахиц дэвшлийг дүгнэх боломж олгосон” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна. Үүнээс гадна, талууд 2016 оны эн тэргүүний зорилтууд болон санал зөрөлдөөнөө арилгах механизмыг хэлэлцжээ.

Комиссын дараагийн хурал 2016 оны эхээр Гаванад болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ