3000 га талбайн ургац цасанд дарууллаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-09 16:53:53
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангуулах, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд энэ онд нийт 21,7 мян. га-д тариалалт хийсэн. Гангийн нөхцөл байдал үүссэн нь таримал ургамлын ургалтад муугаар нөлөөлж нийт 3.8 мянган га талбайн ургац алдсан бол хурааж амжаагүй 3.0 мянган га талбайн ургацыг цасанд даруулжээ.

Энэ сарын 5-ны байдлаар үр тариа 9.6 мянган тн, төмс 7,9 мянган тн, хүнсний ногоо 8.5 мянган тн, тосны ургамал 313 тн, малын тэжээлийн ургамал 800 тн-ыг хурааж, ургац хураалт 84.3 хувьтай байна. 

Уринш боловсруулалтыг 12.4 мян.га-д хийхээр зорилт тавьснаас өнөөдрийн байдлаар үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 51 аж ахуйн нэгж, 62 иргэн уриншийн 1-р боловсруулалтыг 12.1 мян.га-д, 2-р боловсруулалтыг 10.0 мян.га талбайд тус тус хийгээд байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ