Р.Бурмааг цэцийн гишүүн болгох асуудлаар МАН завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-10 10:47:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн сонгогдсон хугацаа дуусгавар болж байгаа тул шинэ хүн томилох шаардлага үүссэн байна. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг МАН-ын бүлгээс хэлэлцэж буй асуудлаар тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдэв.

Үүгээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 5-нд УИХ-д хүргүүлсний дагуу уг байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцсэн нь энэ юм.
 
Б.Туул 
Холбоотой мэдээ