"Илрүүлэлт" шалгалтаар 104 тарваганы арьс хураав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-11-11 14:22:30

ЗЦГ-аас “Илрүүлэлт” нэгдсэн  хяналт шалглатыг  10 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 10 хүртэл зохион байгуулж байна.

 Өчигдрийн шалгалтаар  Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд "Портер" маркийн автомашинаас хууль бусаар тээвэрлэсэн 104 тарвага, бичиг  баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг бууг илрүүлж, хураасан  байна.

Сонгинохайрхан дүүргийн замын  цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн  ахлах  ахлагч Д.Батчулуун,  Хамгаалалтын I газрын цагдаа, цагдаагийн  ахлах ахлагч Б.Лувсан-Осор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын  байцаагч Д.Батбаатар, СХД-ийн  цагдаагийн I  хэлтсийн хэв журмын  ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар ийнхүү сонор соргог сэрэмжтэй сайн ажиллаж эдгээр зөрчлийг илрүүлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ