ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн алба хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-13 22:32:01
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн нийт бие бүрэлдэхүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тэд төрийн өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхээ ийнхүү батлан тангараглаж, ШШГБ-ын ажилтны тангараг болон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Тангараг өргөх ажиллагаанд албаны удирдлагууд болон тус ангийн нийт бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн найруулагдаж, батлагдсантай холбогдуулан хорих анги, албадын нэршил өөрчлөгдөж, ийнхүү тангараг өргөх ёслол зохион байгуулж байна хэмээн тус албаны дарга, хурандаа Д.Тулга ярьлаа.  
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ