Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-13 22:44:03
Хэнтий /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын өдөр”-ийг дэлхий нийтээрээ жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэж  ирсэн уламжлалтай.  Энэ жил тус өдрийг “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Өнөөдөр Чингис хотын төв талбайд Хэрлэн сумын мэргэжлийн ангийн албадуудын бэлэн байдлыг шалгаж, ОБГ-аас үзүүлэх тоглолтыг хийн, ард иргэдэд сонирхуулав. Мөн гамшгийн голомтонд идэвх зүтгэлтэй ажилласан мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шагнаж урамшууллаа. Арга хэмжээнд 20 мэргэжлийн ангийн нийт 237 хүн, ЕБС-ийн 224 сурагч, 75 иргэн оролцсон юм.

Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын тавны өдрийн А/373 дугаар захирамжаар Гамшгаас хамгаалах орон тооны бус алба, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулжээ. Тус захирамжийн дагуу  аймгийн ОБГ-аас үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж, нэн түрүүнд гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэх, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. 

Үүнээс гадна “Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал” сэдвийн дор ЕБС-ийн сурагчдын дунд шилдэг уриа шалгаруулах уралдааныг зохион байгуулж, оролцсон гурван сургуулийг шагнаж урамшуулав.

Мөн аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аваргч 2017” тэмцээнийг аймгийн БСУГ, УЗХ, ДЗМОУБ-ын “Бор-Өндөр 2” ОНХХ-тэй хамтран ЕБС-ийн ахлах бүлгийнхний дунд амжилттай зохион байгууллаа.
Д.Одонтунгалаг

 
Холбоотой мэдээ