Дугаарын хязгаарлалт өвлийн хуваарьт шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-16 10:06:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөл цагийн бүсчиллээр авто замын хөдөлгөөний хязгаарлалтыг өөрчлөх хуваарьтай. Энэ журмыг  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт орсон байна.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийн мөрдөж байгаа. Үүний дагуу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжээд байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ