Ахмадууд зөвлөх сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-17 18:52:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газар төрийн жинхэнэ албан хаагчдад ахмадуудаар зөвлөх сургалт зохион байгуулсан байна.
Сумын Засаг даргын Тамгын газрын зөвлөн туслагч, ахмадын зөвлөх үйлчилгээний сургагч багш Ч.Эрдэнэчимэг, Я.Чулуунцэцэг нар “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Байгууллагын стандарт” сэдвээр сургалт хийжээ. Төрийн албаны уламжлал, шинэчлэлийг хослуулах, ахмад үеийнхээ мэдлэг чадвар, дадлага туршлага, арга барил, хандлагыг тусган авах зорилгоор энэ зөвлөх сургалтыг зохион байгуулжээ. Зөвлөн туслагч багш Ч.Эрдэнэчимэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Я.Чулуунцэцэг улсын байцаагчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг аймгийн хэмжээнд тогтмол дээгүүр байранд авч явсан хүмүүс юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ