Энэ жил 45 кг цагаан будаа хураан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:58:46

Энэ жил Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Төгрөг, Хархорин, Баруунбаян-Улаан суманд 296 м2 талбайд цагаан будаа тариалж, 45,95 кг будаа хураан авлаа. Тариалсан цагаан будааг мутацад оруулж, тэсвэржүүлэх туршилт хийлгэхээр Дарханы УГТЭШХ-д хүргүүлсэн байна.

Өнгөрсөн онд дээрх сумдын 12 тариаланч 294.4 ам метр талбайд цагаан будаа тарьж, 31.4 кг ургац хураан авч байсан юм. Түүнчлэн цагаан будаа анх тариалсан 2012 онд 19 иргэн 35.6 ам метр талбайд 474 суулгацыг тарьж, нийт 3.85 кг ургац авсан түүхтэй.

Цагаан будааны тариалалт жил ирэх тусам нутагшиж, ургацын хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд Японы Хоккайдо мужийн Такикава хотын хөдөө аж ахуйн зөвлөхүүд жил бүр ирж ургацын болц, чанартайтанилцан заавар зөвлөгөө өгч байгаа юм. Энэ жил манай аймгаас цагаан будаа тариалах 10 хүн Дарханы УГТЭШХ-д сургалтад хамрагдан арга зүйн заавар зөвлөгөө аваад иржээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ