Цас зудны үеэр бэлэн байх арга хэмжээнд суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 00:09:49

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг"-ийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, сумын орон тооны бус штаб, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бэлтгэл бэлэн байдлын шалгалт хийлээ.

Энэ шалгалтанд Булган аймгийн Хангал,Хялганат, Булган, Баяннуур болон бусад сум аж ахуйн нэгжүүд хамрагдлаа. Гал түймрийн аюулаар голдуу үзлэг сургуулилтанд хамрагддаг байсан бол энэ удаа өвлийн цас зудны үед хэрхэн хамгаалалт, бэлэн байдалд гарах аюул тулгарвал яаж асуудлыг зардал багатайгаар даван туулах талаар үзүүлэх сургалтыг хийлээ.

П.Батням

Холбоотой мэдээ