Хачирхалтай амьтны бичлэг олон хүнийг цочирдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-25 17:11:21
МОСКВА. /РИА Новости/. Удган эрвээхэйтэй төстэй үсэрхэг тэмтрүүлтэй нэгэн хачирхалтай амьтны бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьснаас хойш хэдхэн өдрийн дотор 40 сая хүн үзжээ.

Уг бичлэгийг үзсэн олон хүн тайлбар хэсэгт сэтгэгдлээ хуваалцсан байна. Тухайлбал, “Энэ амьтныг гэртээ харсан бол гэрээ шатаах байсан юм”, “Харь гаригийн амьтан шиг харагдаж байна” гэсэн янз бүрийн тайлбарууд ар араасаа хөвөрч байжээ. Түүнээс гадна, зарим хүн энэ амьтанд гэрийнхээ түлхүүрийг өгөөд зугтахыг анх бичлэгийг тавьсан хүнд зөвлөсөн байна.

Харин мэргэжилтнүүд уг амьтныг Creatonotos Gangis гэдэг хэвэн хорхой мөн болохыг таньжээ. Энэ төрлийн шавьжны эрэгчин нь феромон хэмээх бодис ялгаруулж эмэгчнийхээ анхаарлыг татах зориулалттай тусгай гуурстай байдаг аж.
Э. Аянзаяа
Эх сурвалж: РИА Новости
Холбоотой мэдээ