“Хөдөлмөрийн яармаг–2017” үзэсгэлэн, худалдаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-26 18:06:43
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын Залуучууд театрт Хөдөлмөрийн яармаг нээлтээ хийлээ. Яармагийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
 
Тус яармагт Эрүүл мэндийн газар, ЭМНДаатгалын газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хүнс,  хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Эмэгтэйчүүдийн холбоо, ажлын байрны захиалга ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.
 
Энэ үеэр малчдын мал аж ахуй эрхлэх, туршлага солилцох зөвлөлгөөн зохион байгуулагдаж мянгат малчид мал маллах арга туршлагаа залуу малчидтай хуваалцаж,  Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ач холбогдол, төрөөс явуулж байгаа мал аж ахуйн бодлого, малын бүртгэлжүүлэлтийн талаар сургалт хийж, мэдээлэл өгч байна.
 
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг олон нийтэд нээлттэй хүргэх, Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжуудыг сурталчлах, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөлд хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, боловсруулах үйлдвэрийн салбарын үйлчилгээг олон нийтэд сурталчлан сул чөлөөтэй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, тэднийг ажилд зуучлах, иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай юм.
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ