Тэнгисийн цэргийн цохилтын гурван бүлгийг Солонгосын хойгийн эрэг рүү илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /ТАСС/. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудаар манлайлуулсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний цохилтын гурван бүлгийг Солонгосын хойгийн эрэг орчимд нэгэн зэрэг байрлуулсан нь урьдчилсан төлөвлөгөөний дагуу явуулж буй ажиллагаа бөгөөд энэ нь ямар нэгэн тодорхой заналхийлэлд хариу барьсан үйлдэл биш юм гэж АНУ-ын Батлан Хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Дана Уайт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжиллаа.
"Одоогийн байдлаар Солонгосын хойгийн эрэг орчимд “Рональд Рейган”, “Nimitz”, “Теодор Рузвельт” зэрэг нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд байрлаж байна. Энэ бол ийм хэжээний тэнгисийн цэргийн хүчний төвлөрлийг зөвхөн АНУ л бүрдүүлж чадна гэдгийг харуулах хосгүй боломж юм” гэж Дана Уайт мэдэгдэв.
Э. Аянзаяа