Түлшний хөнгөлөлтөд 1000 гаруй иргэн хамрагдана

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 13:48:53

Иргэдэд олгох түлшний хөнгөлөлтийг Өвөрхангай аймгийн 19 сумын Амьжиргааг дэмжих зөвлөлөөс шийдвэрлэх бөгөөд энэ жил аймгийн хэмжээнд 336 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 481 насанд хүрсэн иргэн, 182 хүүхэд НХҮХ-т материалаа ирүүлжээ.

Дээрх хүмүүст түлшний хөнгөлөлт олгоход 148 сая 680 мянган төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа ба энэ мөнгийг ОНХС-аас гаргах аж.

Харин гавьяат жүжигчин, ардын жүжигчин, төрийн соёрхолт, ахмад дайчин зэрэг 31 хүнд олгох түлшний хөнгөлөлтийг  улсын төсвөөс шийдвэрлэж бүрэн олгожээ.

Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс жил бүрийн өвөл тодорхой шалтгаан бүхий иргэдэд түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлдэг.

Үүнд ганц бие, харж асрах хүнгүй, төрөл садангүй, үр хүүхэдтэй боловч хүүхдүүд нь эцэг эхээ тэжээн тэтгэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, алдар цолтой ахмадууд болон хөдөлмөрийн чадавхиа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамаарах юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ